Хуульч бүсгүй хүүхэд хороохыг оролджээ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 25

Өмгөөлөгчийн туслах эмэгтэй өөрийн хуучин дурлалт залуугаас өшөө авахыг оролдсон аж.

Башкортостаны Дээд шүүх 30 настай хуульч эмэгтэй Анна Сафроновад ял оноосон байна.

Бүсгүй экс хайртдаа хонзон санаж түүний хоёр хүүхдийн амийг хороохыг оролдсон ажээ. Энэхүү гэмт үйлдэлд нь түүнд жирийн дэглэмтэй хорих ангид 1.5 жилийн ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Дашрамд дурдахад, хоёр жилийн өмнө Уфа хотод бас нэгэн бүсгүй гэр бүлтэй дурлалт залуугаасаа өш хонзон авахын тулд түүний 8 настай хүү, 10 настай охин хоёрыг хутгалж гэмтээсэн бузар хэрэг гарч байжээ.

Д.Мигаа 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top