Крымскийн баатрын бэлбэсэн эхнэрт анхны байрыг олголоо

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 25

Крымскт Петр Остапенкогийн бэлбэсэн эхнэр анхны шинэ байрны түлхүүр гардаж авлаа.

Эмэгтэй хоёр хүүхдийнхээ хамт шинээр ашиглалтанд орсон 5 давхрын 3 өрөө байранд амьдрахаар болжээ.

Крымскийн үерийн гамшгийн үед түүний нөхөр Остапенко 9 хүний амийг авраад өөрөө аврагдаж чадаагүй аж. Гэгээн эцэг Кирилл Крымскт айлчилж байхдаа Остапенког Дмитрий Донский гүнгийн одонгоор нэхэн шагнасныг эхнэрт нь гардуулсан байна.

Долоодугаар сарын эхээр болсон аймшигт үерт Крымскийн оршин суугч 171 хүн амь үрэгдсэн билээ.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top