Өөрийгөө үхүүлээд цагийн дараа амилна

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 25

АНУ-ын Харвардын их сургуулийн эрдэмтэн Кен Хейворт шинжлэх ухааны нэн аюултай туршилт хийхээр төлөвлөжээ. Тэрээр өөрийгөө үхүүлээд нэг цагийн дараа тархиныхаа эсийг биедээ ашигласнаар амилах бөгөөд энэхүү судалгааны ажилдаа арав гаруй жилийн хөдөлмөрөө зарцуулжээ. Аймшигтай хэрнээ гайхалтай энэхүү туршилтаа ямар нэгэн амьтан дээр туршиж үзэлгүйгээр өөрийгөө сонгож байгаа нь энэ төрлийн анхны туршилт аж. Тэрээр хэлэхдээ ”Хүний арьс оюун ухааны удирдлагаар хөдөлдөг. Бид энэхүү туршилтдаа уураг тархийг хадгалаад дараа нь түүнийгээ хэсэгчлэн роботон биед ашиглахыг оролдоно. Энэ нь хүний бие дээр суурилсан төгс компьютер байх болно” хэмээн хэлжээ. Өдгөө 41 настай эрдэмтний онцолсноор, өөрийн тархиа туршилтдаа ашиглах нь хэт хөгшрөх юмуу өвчтөн болохоос хавьгүй дээр аж. Хүн мөнх амьдарч болно гэдэгт Хейворт итгэдэг бөгөөд туршилтынхаа өмнө гэр бүл, найзуудынхаа хүрээнд түр салалтын баяр зохион байгуулахаар төлөвлөжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top