Хойд Солонгосын шинэ удирдагч гэрлэжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 26

БНАСАУ-ын төрийн телевиз улс орны шинэ удирдагч Ким Чен Ын гэр бүлтэй болсныг зарлажээ.

Энэ талаар Хойд Солонгосын талаарх мэдээллүүдэд дүн шинжилгээ хийдэг Японы “Радиопресс” агентлаг мэдээлсэн байна.

Хойд Солонгосын телевизийн мэдээгээр Ким Чен Ын нэгэн залуу бүсгүйн хамт Пхеньян хотод байгуулагдаж буй цэнгэлдэх хүрээлэнгийн бүтээн босголтын ажилтай танилцаж яваа бичлэг гарсан ба тайлбарлагч түүний нэрийг Ли Суль Чжу хэмээн дурдаж, удирдагчийн эхнэр болохыг мэдээлсэн аж.

ИТАР-ТАСС мэдээлснээр сүүлийн үед Хойд Солонгосын шинэ удирдагч энэ бүсгүйтэй хамт олонтоо харагдах болсон ба гадаадын ажиглагчид түүнийг эхнэр нь хэмээн үзэж байгаа ажээ.

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top