Өрнөдийн сэтгүүлчид Оросын эрх баригчдын хувийн амьдралын хаалттай байдлыг сонирхсон хэвээр байна.
Италийн L’Espresso-д тэмдэглэснээр Оросын Ерөнхийлөгч Владимир Путины хувийн амьдралын нууц бараг улсын нууцтай ойролцоо зэрэглэлд хамаардаг ба энэ талаар Оросын олон нийт Барууны хэвлэл мэдээллийн хэрэгслээс мэдээлэл авдаг гэжээ.
Мөн цааш нь, Путин өөрийн авааль гэргий Людмилатай аль эртнээс хамт амьдрахаа больсон бөгөөд энэ хугацаанд хэд хэдэн бүсгүйчүүдтэй янаг амрагийн харьцаа үүсгэж байсан хэмээн баталжээ.
Нэг хэсэг олон нийтийн зүгээс Оросын Ерөнхийлөгчийн хүүхдийг төрүүлсэн алдарт гимнастикч Алина Кабаеватай үүсгэсэн романы талаар нилээн шуугисан билээ. Дараа нь Путиныг экс загвар өмсөгч Яна Лапиковатай "холбосон". Үүнээс гадна Британийн сэтгүүлчид түүнийг АНУ-д тагнуулаар баригдсан Анна Чапмантай холбоотой байсан хэмээн өгүүлсэн байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )