Ихэр охид дундаа нэг нөхөртэй

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 26

Замби улсын иргэн ихэр эгч дүүс Грэйс, Грэйшиос нар нэг хүнтэй гэрлэжээ. Тэд багаасаа л дундаа нэг нөхөртэй болохыг мөрөөддөг байсан бөгөөд хачирхалтай гэмээр энэ мөрөөдлөө биелүүлж, Кэйс Каундулын эхнэрүүд болжээ.

Тэдний нөхөр Каундул нь 25 настай, Замбийн хөлбөмбөгийн “Blue аrrows” багийн тоглогч юм. Өмнөд Африкийн Ботсван улсад болсон нэгэн тэмцээний үеэр эхнэрүүдтэйгээ танилцсан тэрбээр эхэндээ Грэйс, Грэйшиос хоёрыг нэг хүн гэж боддог байсан талаараа ярьжээ. Хоёр эхнэр нь ч ирээдүйн нөхрөө дамшиглаж, нэг хүний дүрд тоглон, ээлжлэн утасддаг байж. Хөлбөмбөгчин залуу хоёр бүсгүйтэй болздог байснаа нэлээд хожуу буюу гэрлэхээр санал тавьсан өдрөө мэдээд их балмагдсан гэнэ. Учир нь тэр өдөр түүний өмнө усны дусал шиг адилхан эгч, дүү хоёр гарч ирж, үнэнээ илчлээд “Хэрэв чи зөвшөөрвөл бид хоёул чиний эхнэр болмоор байна” гэжээ.

“Би ялгахын аргагүй адилхан хоёр бүсгүйтэй зэрэг уулздаг байснаа мэдээд нэг хэсэгтээ балмагдсан. Гэхдээ хоёулаа надад таалагддаг байсныг мэдэрч, тэдэнтэй гэрлэхээр шийдсэн” хэмээн ярьжээ. Каундулын хос эхнэрийг ах дүү, төрөл төрөгсөд нь эхэндээ тун дурамжхан хүлээн авчээ. Өдгөө Кайндул гурван охинтой. Грэйс нэг, Грэйшиос ихэр охин төрүүлжээ. Гажиг хүсэлтэй ээж нар охид нь ч нэг нөхөртэй байгаасай хэмээн бурхандаа залбирдаг гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top