“Twilight” цуврал киногоор алдаршсан 22 настай жүжигчин бүсгүйг өөрийн дурлалт залуу Роберт Паттинсоныг мэхлэн, “Snowwhite”-ын найруулагч Руперт Сандерстай учир ургууллаа хэмээх мэдээлэл тарсан байна. Гэвч ихэнх хүмүүс залуу жүжигчин бүсгүйг дайрч байгаа ээлжит гүтгэлэг гэж үзсэн аж.
Харин хайрт Робыгоо хуурсандаа маш ихээр харамсаж байгаагаа ил тод хэлсэн бүсгүйн мэдэгдэл хүмүүсийг гайхшруулсан байна.
Кристен, Сандерс нарын хоорондын харьцааны талаар US Weekly сэтгүүлд фото зурган нотлох баримттай хэвлэгдэхээс өмнө жүжигчин бүсгүй маань дараах мэдэгдлийг хэвлэлүүдэд өгснийг People –д нийтэлжээ. Тэрээр “Энэ үйлдлээс болж ойр дотны хүмүүсээ эмзэглүүлсэндээ маш их харамсаж байна. Минутын болгоомжгүй үйлдэл миний амьдралын хамгийн үнэтэй хүн Робыг эвгүй байдалд орууллаа. Би түүнд маш их хайртай. Надад үнэхээр харамсалтай байна” хэмээн мэдэгдсэн байна.
Түүний араас загвар өмсөгч, жүжигчин Либерти Россын нөхөр, 2 хүүхдийн эцэг, 41 настай Руперт Сандерс мэдэгдэл хийжээ. The Hollywood Reporter сайтад өгүүлснээр “Би өөрийн гэр бүлдээ таагүй зүйл хийсэндээ үнэхээр харамсалтай байна. Миний үзэсгэлэнт эхнэр, гайхалтай үрс маань энэ дэлхий дээрх хамгийн үнэтэй зүйлс. Би тэд нартаа бүхий л зүрх сэтгэлээрээ хайртай. Бид энэхүү сорилтыг амжилттай даван хамт үлдэж чадна гэдэгтээ би байнга залбирч байгаа” хэмээжээ.
Кристен Стюарт, Руперт Сандерс нар удаан хугацааны харьцаанд ороогүй ба зөвхөн хормын төдий болгоомж алдахдаа папараццийн дуранд өртсөн ажээ. Роберт Паттинсоны зүгээс ямархуу байдлаар хандаж байгаа нь одоогоор тодорхойгүй байгаа юм байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )