Женнифер Хадсоны гэр бүлийг хөнөөсөн эр бүх насаараа хоригдоно

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 26

Оскарын шагналт энэ бүсгүй нэг л өдөр ээж, ах, бяцхан үеэл дүүгээ алдсан аймшигт явдал болсон билээ. Тэгвэл Америкийн Иллинойс мужийн шүүхээс дуучин бүсгүйн эгчийнх нь экс нөхрийг хэргийн буруутан хэмээн тогтоож ял оноожээ. Шүүхээс Уильям Балфур гэгчид бүх насаар нь чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх шийдвэрийг гаргасан байна.

Тэрхүү аймшигт явдал 2008.10-р сард болсон. Бэлфор экс эхнэр Жулиягаа өөр эртэй болзож байгааг мэдээд гүн шоконд орсон аж. Ингээд хардалтаа барьж дийлээгүй тэрээр хадам ээж 57-той Дарнелл Донерсон, эхнэрийнхээ дүү 29-тэй Жейсон Хадсон болон долоон настай хүү Жулиан Кинг нарын амийг хөнөөжээ. Хоёр том хүнийх нь цогцсыг аллага болсон өдөр гэрээс нь олсон бол хүүгийн цогцсыг гэрээс нь холгүй машинд орхисныг хоёр өдрийн дараа илрүүлсэн байдаг. Балфур, Жулия Хадсон нар нь гэрлэж 2006-2008 онд хамт амьдарч байжээ. Эхнэр авахаасаа өмнө тэрээр дээрэм, хулгайн хэргээр долоон жил шоронд суугаад гарсан байв.  

Женнифер Хадсон нь Грэммийн хэд хэдэн удаагийн шагналт, “Мөрөөдлийн охид” киноны туслах дүрээрээ Оскарын эзэн болж байсан билээ.

“С.С” Слава

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top