Энэ хачирхалтай үйл явдал Оросын соёлын нийслэл Санкт-Петербургт тохиолджээ.
Спириний гудамжинд хошуувчгүй нохойгоо салхилуулж явсан нэгэн эрд хажуугаар нь өнгөрч явсан хүн нохойдоо хошуувч зүүхийг сануулсан аж. Гэтэл нохойны эзэн залуу үгийн солиогүй гар буу гаргаж ирэн уг хүн рүү бууджээ. Азаар сум хажуугаар нь өнгөрсөн боловч нохойгоо түүн рүү тавин турхирсан байна.
Замд тааралдсан нөхөр каратегийн спортын мастер байсан бөгөөд эхлээд нохойг нь хөнгөхөөн гэгч аргалчихаад дараа нь эзнийг нь цохитол тэрээр газар дээрээ нам болсон аж.
Болсон явдлын талаар алуурчин өөрөө цагдаад мэдэгдсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа ажээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )