Амьд цох хорхойтой чимэглэл зарж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 27

Чимэглэлтэй холбоотой шинэ маягийн гайхалтай моод Мексикт бий болжээ.

Амьд цох хорхой! Тэд яг одоо Мексикт ид хүчээ авч байна. Тэднийг макеч /maquech/ хэмээн нэрлэж байгаа аж.

Жинхэнэ амьд цохны нурууны хатуу хайрс дээр үнэт чулуу, алт бэхлэн, тусгай зориулалтын сүлбээр зүүгээр гоёмсог цохыг хувцсандаа бэхэлж гангардаг юм байна. Хиймэл чулуун гоёотой бол үнэ нь маш хямд, 10 ногооноор хаанаас ч худалдаж авч болохоор аж. Энэхүү бизнес нь жуулчдын сонирхлыг асар ихээр татан эрэлт хэрэгцээ өндөртэй байгаа ажээ.

Нутгийн нэгэн оршин суугч бүсгүй “Макечийг зүүхэд үнэхээр гоё. Тэгээд ч цох хорхой онцгой асаргаа шаардахгүй, өдөрт ганц удаа хооллож, жоохон зугаалуулчихаад буцаагаад зүүж болно” хэмээн ярьжээ.

Гэтэл амьтдын эрхийг хамгаалагчдын зүгээс энэхүү моодны үзэгдэлд асар дургүй байгаа ажээ. Дээрх нутгийн оршин суугчийн үгэнд эгдүүцсэн сэтгэгдлүүд интернетд дүүрсэн байна. Жишээ нь: “энэ эмэгтэйн өөрийнх нь нуруун дээр гоёл чимэглэл шигтгэчихээд өдөрт ганц хооллож, ганц удаа хальт жаахан явуулж байгаад буцаагаад гинжлээд байвал ямар санагдах бол оо, энэ л хангалттай гэх юм байхдаа”, “үхсэн цох зүүлттэй кофтоо шкафнаас авч өмсөх юмуу, хаашаа юм. Эсвэл гэрийнхээ хөшгөнд зүүчихээд хооллож ундалж байх юм уу? Ийм амьд цохтой зүүлт зүүхийг огтхон ч хүсэхгүй байна, өөрийгөө амьтан зовоогч гэж мэдэрмээргүй байна” хэмээн бичицгээжээ.

Магадгүй, дээр үед хэзээ нэгэн цагт Майя омгийн бүсгүйчүүд амьд шавьжин чимэглэлээр гангардаг байсан байж болох ч орчин цагт арай л “сэрүүдэх” баймаар.

Д.Мигаа 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top