Филипп Киркоровын Украин “эхнэр” түүнд хайраа дахин илчлэв

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 27

Татьяна Пушина Ялтад тоглож буй оросын эстрадын хааны тоглолт дээр гэнэт гарч ирсэн байна.

Украины авьяастан шоуны од энэ бүсгүй Филипп Киркоровтой албан ёсны гэр бүл болсноо зарлаж алдаршсан ажээ.

Татьяна Пушина “нөхөртөө” хайраа илчлэн, өөрийн гараар оёж бүтээсэн зурагаа түүнд бэлэглэхийг хүсчээ. Киркоров албан ёсны эхнэрийнхээ талаар анх сонсоод инээж байсан бол одоо жаахан болгоомжлох шаардлага гарч болзошгүй нь. Үйл явдал энэ маягаар цаашаа өрнөөд байвал Татьяна Пушина тун удалгүй хайртдаа ойрхон байхын тулд Москвад бүртгэлтэй болж ч магадгүй хэмээн дуучны шүтэн бишрэгчид үзэж байна.

Энэ бүсгүйн Украинский талант шоуны бичлэгийг сонирхвол орж үзнэ үү: http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=W42dK_GTtqI

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top