Грийнландын мөсөн бүрхүүл 2500 он гэхэд хайлж дуусна

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 27

Эрдэмтэд Канадын зүүн хойд талд орших Грийнландын мөсөн бүрхүүл хайлж, дундуураа цуурч байгаа талаар энэ сарын дундуур хийсэн шинжилгээний тайландаа дурьджээ. Грийнландын мөсөн бүрхүүл зун бүр тодорхой хэмжээгээр багассаар байгаа ч 150 жилийнхээсээ буюу 1889 оноос хойш анх удаа том хэмжээгээр хайлж байгаа аж. “НАСА” сансраас авсан зургийнхаа хүрээнд өнгөрсөн сарын 8-наас эхлэн мөсөн бүрхүүл дундуураа цуурч, хоёр тийш салж эхэлснийг баталжээ. Мөн мөсөн бүрхүүл дөрвөн өдрийн дотор гурван хувиар хайлж дуусч байгааг ч баталсан эмгэнэлт мэдээлэл байна. Грийнландын цас мөс 150 жилийн өмнөхөөс 40 хувиар багассаныг эрдэмтэд албан ёсоор нотоллоо. Европын эрдэмтдийн олж тогтоосноор мөсөн арал 2500 он гэхэд бүрэн хайлах гэнэ. Дэлхийн эрдэмтэд Грийнландад санаа зовинож, тус бүс нутагт үйлдвэрлэл явуулахыг хориглосон. Гэвч Европоос АНУ-ыг зорин хөвөх онгоцууд хог хаягдлаа далайд хаясаар байгаа нь асуудал тарьж байгаа гэнэ. Мөн тус арлын ойролцоо жилд дунджаар 2500 гаруй тонн түүхий газрын тос асгардаг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top