Шотландын эрх баригчид ижил хүйстнүүдийн харилцааг хуулиар зохицуулах талаар мэдээлэл хийжээ. Тус улсын эрх баригчид удаан хугацааны турш энэ төрлийн санал ирж байсныг авч үздэггүй байж. Харин Их Британы дээд шүүх ижил хүйстнүүдийг зөвшөөрсөн тогтоол баталбал Шотландад “гэй” залуус хуулиар хамгаалуулах аж. Гэхдээ тус улсын дотоод хэргийн яам уг асуудлыг хараахан шийдээгүй бөгөөд хэрэв ижил хүйстнүүд гэрлэлтээ ил тод болговол Шотланд улсын нэр төр дэлхий нийтэд өндрөөр үнэлэгдэх талтай. Шотландын шударга шүүх, католиг үнэн мөнийн шүүхийнхэн энэ асуудлаар удаан мэтгэлцэж байгаа бөгөөд хэрэв ижил хүйстнүүдэд боломж олговол нийгмийн замхрал үүснэ гэж үзэж байгаа аж. Харин католиг шүүхийн эрх мэдэлтнүүд эсрэгээр, ийм төрлийн гэрлэлт хүлээн зөвшөөрснөөр олон улсын тавцанд нэг шат ахих боломжтой хэмээн үзэж байгаа юм. мөн Шотландын ижил хүйстнүүд Их Британийн бусад бүрэлдэхүүн улсуудаас харьцангуй их байдаг гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )