Деми Мур шинэ амрагтайгаа болзож байна

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 27

Тэрээр өмнөх амьдралаасаа салснаасаа хойш анх удаа инээмсэглэж, аз жаргалтай царайтай байгаа нь энэ ажээ.  Деми сүүлийн үед маш депресстэй байсан. Тэгвэл Шинэ Зеланд гаралтай жүжигчин Мартин ХЕНДЕРСОН гэх эртэй болздог болсон нь түүнд жаахан ч гэсэн эмчилгээ бас тайвшрал болж байгаа гэнэ. Өнгөрсөн долоо хоногт тэд Коннектикутад амарсан байна. Life & Style сэтгүүлийн бичсэнээр Деми, Мартин хоёр нэг дор амьдарч байгаа бөгөөд харьцааны хувьд маш дотно, халуухан байгаа гэнэ. Залуугийн хувьд Дэмигээс 12 насаар дүү юм.

Харин энэ хооронд экс нөхөр Катчер нь залуу жүжигчин Милой Кунистай болзож бүр хамтдаа нэг гэрт байгаа гэх мэдээлэл Демид хүндхэн туссан. Харин энэ явдлын талаар Дэми одоохондоо ямар нэгэн тайлбар хийхгүй гэдгээ хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан мэдээлжээ.

S.S.Slava

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top