Ким Чен Ын-ий шинэ эхнэрийг тагнуул байсан гэжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 28

Барууны хэвлэлүүдэд бичиж буйгаар одооноос эхлэн Ким Чен Ын өөрсдийн дайсан Өмнөд Солонгосчуудынхаа ажил хэргийн талаар мэдэхийг хүсвэл эхнэрээсээ асуухад л хангалттай хэмээжээ.

Гадаадын тагнуулын албадын мэдээлж буйгаар Хойд Солонгосын удирдагчийн гэргий хэдэн жилийн өмнө Өмнөд Солонгост байсан хэмээн CNN –д өгүүлсэн байна. Өмнөд Солонгосын тагнуулын албаны мэдээлснээр Ким Чен Ыний эхнэр Ли Суль Чжу 2005 онд Сөүлд зохиогдсон хөнгөн атлетикийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Хойд Солонгосын тамирчдаа дэмжих найрал дуучдын бүрэлдэхүүнд багтан Өмнөд Солонгост очсон байна.

Ким Чен Ирийн нас барахаас өмнө хоёр орны эрх баригчдын уулзалт зөвхөн Хойд Солонгосын нутаг дэвсгэр дээр, өндөр түвшний хэмжээнд болдог байжээ. Харин 2005 онд Хойд Солонгосын найрал дуучид Сөүлд очсныг зарим шинжээчид хоёр орны хурцадмал тааламжгүй харилцаа сайжрахын дохио хэмээн үзэж байсан ажээ.

Гэвч тийм бишийг цаг хугацаа харуулсан байна. Өмнөд Солонгосын тагнуулчид Ли Суль Чжу тухайн үед зүгээр дуулахаар Сөүлд ирээгүй, харин Хойд Солонгосын эрх баригчдад хэрэгтэй мэдээллийг олж өгөхөөр ирсэн хэмээн сэжиглэж байгаа аж.

Мөн Ли Суль Чжу бүр 2009 онд  Ким Чен Ынээс хүүхэдтэй болонгуут түүний дарамт шахалтын улмаас өөрийн анхны нөхөр хойд Солонгосын цэргийн офицероос салан түүнтэй гэрлэсэн хэмээн үзэж байгаа юм байна.

Д.Мигаа   

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top