Эрүүл мэнд нийгмийн хөгжлийн яамнаас тамхины эсрэг хэрэгжүүлж буй цогц арга хэмжээний улмаас энэхүү шийдвэрийг гаргажээ.
Энэ төсөл хэрэгжснээр тамхичдын тоо харьцангуй багасна хэмээн үзэж байгаа аж. Гэвч энэхүү арга хэмжээний уршгаар хагас сая худалдаачид ажилгүй болох магадлалтай юм байна.
Тамхины киоскуудыг алга болгохтой зэрэгцэн олон нийтийн газарт тамхи татахыг хориглосон журам давхар хэрэгжих ажээ.
Төр засгийн зүгээс тамхитай тэмцэх бодлогоо жил ирэх тусам улам чангаруулж байгаа ба эдгээр арга хэмжээний үр дүнд тамхидалтын хэмжээ 40-50 хувь бууран, тамхины уршгаар нас барагсдын тоо 200 мянгаар багасна хэмээн тооцоолж байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )