Хятадын эрх баригчид “Bloomberg” цахим хуудсыг хаажээ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 30

“Bloomberg”, ”Businessweek” цахим хуудсыг Хятадын эрх баригчид хаажээ. Дээрх цахим хуудсанд Хятадын дэд ерөнхийлөгч Си Жинпины үл хөдлөх хөрөнгө, хувийн компаниуд, хөрөнгө оруулалтуудын тухай нийтлэгджээ. Төрийн өндөр албан тушаалтантай холбоотой нийтлэлээс болж ард иргэдийн мэдээлэл авах эрх чөлөөг хаасанд харамсаж буйгаа “Bloomberg”-ын зүгээс илэрхийлсэн юм. Мөн тэд “хятадын эрх баригчид сэтгүүлзүйн эрх чөлөөнд халдаж нийтлэл, нэвтрүүлгийн агуулгад хатуу хяналт тавьж буйн тод жишээ боллоо” хэмээн “BBC” агентлагт мэдэгджээ.       

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top