Бэтмений “алуурчны” тухай мэдээллийг нууцлахаар шийджээ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 30

Колорадо мужид Бэтмений тухай шинэ киноны нээлт дээр олон хүнийг буудаж амь насыг нь хохироосон Жеймс Холмсын хэрэг гайхалтай байдлаар эргэжээ. Гэмт хэрэгтний үйлдлийн шалтгааныг ойлгож мэдэхийг шаардаж байсан олон нийтийн хүсэл эрмэлзлэлийг үл харгалзан шүүхийн зүгээс түүний тухай мэдээллийг хатуу чанд нууцлах шийдвэр гаргалаа хэмээн Los Angeles Times мэдээлсэн байна.

Энэхүү шийдвэрийг энэ сарын 23-нд болсон түүний анхны шүүх хурлын дараа тухайн хэргийг хариуцаж буй шүүгч Уильям Сельвестр гаргасан аж.

Тэрээр 24 настай хэрэгтэн залуугийн суралцаж байсан Колорадогийн Их сургуулийн удирдлагад түүнтэй холбоотой ямар ч мэдээллийг хэвлэлийнхэнд өгч болохгүйг хатуу анхааруулсан байна. Энэхүү нөхцөл байдлын талаар Associated Press тэргүүтэй мэдээллийн том агентлагууд эсэргүүцлээ илэрхийлсэн ажээ.

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top