Дэлхийд зартай топ 9 алуурчин эмэгтэй

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 30

1.Элизабет Ботари /1560-1614/

Элизабет Ботари Унгарын түүхэнд зартай цуврал алуурчин нэрээрээ алдаршсан юм. Тариачин айлын охидыг өндөр цалинтай ажилд авна гэсэн зарын дагуу ажилласан охид хэзээ ч гэртээ эргэн ирдэггүй гэсэн цуу яриа олон жилийн турш газар авчээ. Энэ цуу яриаг II Матис хаан нэгэн найрын үеэр сонссон бөгөөд найрын зочид энэ үеэр хоёр охины цогцос олжээ. Энэ мэтээр учир битүүлэг үхэл ар араасаа цуварсаар байсан юм. Тодруулбал 25 жилийн дотор олон зуун охин амь үрэгджээ. Ингэхдээ тэднийг янз бүрийн хэлбэрээр хороосон байх бөгөөд цогцоснуудыг хүн харахын эцэсгүй болгосон байдаг. Энэ бүхний цаана Элизабет байсан бөгөөд тэрээр хүнийг хэрхэн хороож болох туршилт явуулдаг байжээ.

 

2.Ийрма Грейс /1923-1945/

Берген Белсен хорих ангийн хянагч, “Белсены өлөгчин” нэрээрээ зартай Ийрма Грейс 1943 онд Аушвицид томилогдон ирсэн байна. Өөрийн хүсэлтээр Аушвитцид ирсэн жилдээ оны тэргүүний ажилтнаар шалгарч, ажил үүргээ сайн биелүүлсэн талаар зарим эх сурвалжид дурьдсан байдаг. Тэрхүү түүхэн сурвалж бичигт дурьдсанаар Ийрма Грейс 30 мянган еврей эмэгтэй хоригдлыг ажилдаа ашигласан байна. Өлсгөлөн нохойд эмэгтэй хоригдлуудыг өгч, бэлгийн дарамт үзүүлэн, буудлагын хичээлийн бай болгож, эмэгтэйчүүдийг бусдаар зодуулан тарчлаан зовоож, угаартуулдаг байжээ. Ийрма Грейс бусдыг биеэр болон сэтгэл санаагаар үхүүлэх сонирхолтой нэгэн байсан талаар түүхэн сурвалжид бичигдэн үлджээ.

3. Ийлс Кох /1906-1967/

Букенвалдын шулам, Букенвалдын өлөгчин нэрээрээ алдаршсан тэрээр 1937-1941 онд Букенвалд лагерийн коммендант, 1941-1943 онд Майденикийн захирагч асан Карл Кохын эхнэр байжээ. Уух дуртай тэрээр нөхрөө эрхэндээ оруулж, бусдыг тарчлаан зовоох дуртай, харгис сонирхолтой нэгэн. Ийлс Кох нас барсан хоригдлуудаас шивээсийг нь авдаг байсан бөгөөд энэ зорилгоо биелүүлэхийн төлөө юу ч хийхээс буцдаггүй байсан юм. 1940-өөд онд түүний цуглуулгад 250 мянган хоригдлын шивээс байжээ. Эцэс төгсгөлгүй аллагаасаа залхсан тэрээр 1967 онд 10 сарын 1-ны адар "Айхах" эмэгтэйчүүдийн хорих ангид өөрийгөө дүүжлэн амиа хоролсон юм.

4. Mary Ann Cotton /1832-1873/

Английн иргэн Мэри Анн Коттон санаснаас аймшигтай алуурчин. Тэрээр 20 насандаа Виллиам Моубравтай гэрлэж 5 хүүхдийн ээж болсон ч 4 хүүхэд нь өвчнөөр эндсэн байна. Удалгүй тэд үлдсэн ганц хүүхдээ аван нүүж гурван хүүхэдтэй болсон ч мөн л бүгд нас баржээ. Нас барсан шалтгаан нь мөн л өвчин. Нөхөр нь томилолтоор яваад эргэж ирээгүй. Удалгүй Мэри Анн Коттон хоёр дахиа гэрлэн Жорж Ваард хэмээх эртэй дэр нэгтгэсэн ч бэлэвсэн хоцорчээ. Түүний хачирхалтай амьдрал хэвлэлээр цацагдаж, хуулийнхан Аннийг сэжиглэх болжээ. Олон удаа сэжиглэгдсэн түүнийг 3 нөхөр, нууц амрагууд, найзууд, ээж болон бүх хүүхдээ хороосон болохыг нь тогтоосон байна. Ойр дотны бүх хүнээ хороохдоо үхлийн шалтгааныг нь ходоодны өвчин, тахал гэж худал мэдэгддэг байжээ. Алуурчинг 1873 оны 3-р сарын 24-ний өдөр дүүжилсэн байна.

5. Белле Геннесс /1859- 1931/

Белле Геннесс АНУ-ын хамгийн том биетэй, харгис, цуврал алуурчин юм. 183 см өндөр, 91 кг жинтэй түүнийг хүчирхэг нэгэн байсан гэдэг. Тэрээр өөрийн 2 нөхөр болон бүх хүүхдээ хороосон ч Мартил, Луси хэмээх хоёр охиноо хороосон хэргээ хүлээсэн байна. Энэ бүх аллагын цаана мөнгөний сонирхол байсан юм. Өөрөөр хэлбэл тэрээр гэр бүлийнхнийгээ нас барсан хэмээн мэдүүлж өмч хөрөнгийг нь өөрийн нэр дээр болгосон юм. Үүгээр ч зогсохгүй тэрээр 20 жилийн хугацаанд 100 орчим хүнийг бурхны оронд илгээжээ.

6. Веverly Allitt Born: 1968

Беверли Гайл Аллит "Их Британийн Үхлийн сахиусан тэнгэр" нэрээрээ зард гарсан цуврал алуурчин юм. Тэрээр асрагч хийж байхдаа 4 хүүхдийн аминд хүрч, 5 хүний эрүүл мэндээр “тоглосон" юм. Аллит өвчтөнийг байхгүй, эсвэл буруу харсан үед нь тариагаа сольж хийдэг байжээ. Түүнийг 9 хүний аминд хүрсэн хэргээр сэжиглэж байгаа ч нотлох баримтгүйн улмаас хэргийг хаасан байна. Цуст сувилагчийг баривчлах үед 13 хүүхдэд 58 өдрийн турш буруу тариа хийсэн болох нь тогтоогджээ. Аллит хэзээ ч өөрийн гэмт хэргийн талаар ам ангайж байгаагүй бөгөөд өөрийгөө сэтгэл мэдрэлийн ямар нэг өвчингүй гэдгийг онцолдог. Тэрээр сониуч зандаа хөтлөгдөн тариа сольж хийсэн, хэн ч түүнийг албадаагүй гэдгийг мөрдөн байцаалтын явцад мэдэгджээ.

7. Кастилийн Изабел /1451- 1504/

Испанийн I Изабелла болон түүний нөхөр II Фердинанд нар зээ хүү Карлосынхоо хүмүүжилд сөрөг нөлөө үзүүлсэн түүхэн дэх хамгийн харгис эмээ өвөө. I Изабелла хатан хаан байхдаа эцэс төгсгөлгүй тамлалаа Тоms dе Тоrquemada-аар эхэлж байжээ. Еврей болон мусалманчуудыг газар нутгаасаа хөөн гаргах зорилготой эрүүдэн шүүх газрыг нээсэн байна. Үүний улмаас 200 мянган орчим хүн тус улсыг орхин дүрвэсэн юм. Хожим нь энэ талаар Ромын пап лам баримтыг дэлгэж амь үрэгдсэн хүмүүсийн гэгээн дурсгалыг хүндэтгэн мөргөл үйлдэж байсан түүхтэй.       

8. Майра Хэндли /1942- 2002/

Майра Хэндли болон Иан Брэнди нар 1960-д онд Их Британийн Манчестрийн ойр орчимд хийсэн аллагаараа зард гарсан. Тэд сексийн зорилгоор хүүхдийг хулгайлж, тамлан хороосон цэвдэг сэтгэлт хүмүүс. Тэд 12 нас хүрээгүй 3 хүүхэд, 16-17 насны хоёр хүүхдийг амьдаар нь тамлаж зовоосон бөгөөд мөрдөгчид хохирогчдын биеэс олдсон нотлох баримт ашиглан алуурчдыг баривчилсан байна. Майра хэрэг хийснийхээ дараагаар дурсгал болгож нотлох баримт хадгалдаг байсан нь хэрэг илрэхэд нөлөөлжээ. Мөн хэргийг илчлэхэд нөлөөлсөн нотлох баримтын нэг бол охидыг хүчирхийлж, тамлаж байхдаа хийсэн бичлэг. Тэрхүү бичлэгийг үзсэн цагдаагийн мөрдөгч Сандра Вилкинсон болон хохирогчдын ээж нар насан туршдаа мартаж чадаагүй бөгөөд бичлэгийг нь үзсэнд алуурчид эгдүүцэж хийсэн хэрэгтээ огт гэмшээгүй байна.

9. Хатан I Мари /1516-1558/

VIII Хенри болон Катерина нарын ганц охин нь Мари юм. VI Эдвардыг таалал төгссөний дараагаар хаан ширээнд суусан Мари католик шашныг түгэн дэлгэрүүлэх аян эхлүүлсэн байна. Энэ үеэр протестанчуудыг толгой дарааллан устгасан нь “Цуст Мари” нэрийг авахад хүргэсэн. Мари санасандаа хүрэхийн тулд протестанчуудыг дүүжлэн хороодог байжээ. Тиймээс хатан хааныг насан эцэслэх хүртэл нутгаасаа дүрэвсэн протестанчууд эргэн ирээгүй байна. Аймшигт аллагын үр дүнд тэрээр энэ жагсаалтын 9-рт бичигджээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
disy(202.9.40.186) 2018 оны 08 сарын 26

Didy

0  |  0
Top