Петербургийн “Метрострой” цэнгэлдэх хүрээлэнд анх удаа энэтхэгчүүдийн будгийн “Холи” наадам болох гэж байна. Тус наадам нь эртний индианчууд 2000 гаруй жилийн тэртээгээс хоёрдугаар сарын сүүлч гуравдугаар сарын эхээр гудамжинд гарч нэг нэгнийгээ ургамлаас гаргаж авсан өнгө өнгийн нунтгаар цацдаг уламжлалыг сэргээх зорилготой аж. Зохион байгуулагчдын зүгээс наадамд 7000 орчим зочин ирж оролцоно хэмээн тооцоолсон бөгөөд тасалбарын хамт тусгай нунтаг бүхий уутыг өгөхөөр болжээ.
Сэтгэгдэл ( 0 )