Гол асуудал үүсгэсэн тэмцээн немец тамирчин Бритта Хайдеман, Өмнөд Солонгосын тамирчин Син А Лам нарын хооронд болжээ.
ИТАР-ТАСС мэдээлснээр тулалдааны төгсгөл хавьд солонгос тамирчны хэд хэдэн оновчтой хатгалтыг шүүгч тооцсон боловч секундомерийн ажиллагаанаас шалтгаалан шигшээд шалгарах боломжоо алдсан аж. Тулааны сүүлчийн секунд шударга бусаар ялимгүй сунаснаас немец тамирчин эцсийн мөчид шийдвэрлэх хатгалт хийн ялсан байна.
Энэхүү байдлыг эсэргүүцэн солонгос тамирчин бүсгүй талбайгаас явалгүй хагас цаг гүрийжээ. Дүнгийн протоколд тулааны харьцаа 6:5-аар немецийн тамирчин давуу оноотойгоор тэмдэглэгдсэн байна. Син А Лам тэмцээнийг зохион байгуулж буй албаны төлөөлөгчидтэй уулзсны дараа танхимыг орхин гарчээ.
Украины тамирчин Яна Шемякина немецийн Хайдеманыг 9:8 харьцаатай хожин аваргын алтан медаль хүртсэн байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )