Кристен Стюартын найруулагч Руперт Сандерстай хальт үүсгэсэн романы талаар мэдэнгүүт түүний хайрт залуу Роберт Паттинсон өөрийгөө асар ихээр доромжлуулсан мэт мэдрэн Лос-Анжелес дахь өөрсдийн харшаа орхин оджээ.
Жүжигчин бүсгүйн найруулагчтайгаа учир ургуулсанд эргэлзэх зүйл байсангүй, учир нь долоодугаар сарын 25-ны өдрийн US Weekly сэтгүүлд зурагтай нотлох баримт нийтлэгдсэн ажээ.
Нууц нь илрэнгүүт Кристен, Руперт нар өөрсдийн хайртуудаас ил тодоор уучлал гуйн, тэдний харьцаа хормын төдий алдаа байсан хэмээн мэдэгдсэн байна.
Найруулагчийн эхнэрийн хувьд нөхөртөө зориулж хайрынхаа тухай бичдэг байсан микроблогоо устгасан ажээ.
Роберт Паттинсон хайрт бүсгүйнхээ хууран мэхлэлтийн талаар мэдэнгүүт асар их уй гашууд автжээ. Тэрээр хичнээн уучлал гуйж, хайртайгаа илэрхийлсэн ч Кристентэй цаашид хамт байх боломжгүй хэмээн мэдэгдсэн байна. Харин дотны найзууд нь түүнийг удахгүй мэхлэгч хайртдаа буцаад ирж магадгүй хэмээн таамаглаж байгаа аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )