Польшууд Мадоннаг эсэргүүцэж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 31

Маргааш Варшавт тоглогдохоор төлөвлөгдсөн Мадоннагийн концертод “Залуусын загалмайтны аян” хэмээх католик шашны байгууллага саад хийхийг хичээн дуучны тоглолтыг эсэргүүцсэн 40 мянга гаруй хүний гарын үсэг цуглуулж амжжээ.

Польшийн нийслэлийн эрх баригчдад хандсан захидалдаа Мадоннагийн тоглолтыг ад зэтгэрийн хорлол хэмээн нэрлэжээ.

Тэрээр дуучин бүсгүйн M.D.N.A шинэ цомгийг дэмжих дэлхийн хэмжээний аяны хүрээнд зохиогдож буй уг тоглолтыг секс порнографийг түгээн дэлгэрүүлж, Христийн бэлэг тэмдгийг гутаах болно хэмээн үзэж байгаа ажээ.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top