Ираны шүүх дөрвөн хүнд цаазаар авах ял оноолоо

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 01

Санхүүгийн хуурамч бичиг баримт ашиглан Saderat банкнаас 2.6 тэрбум доллар залилсан иргэд баригджээ. Тэдгээр иргэдэд Ираны шүүх цаазаар авах ял оноолоо.

Энэ хэрэгт холбогдсон өөр хоёр хүнд 33.2 жилийн хорих ял өгчээ. Ираны санхүүгийн түүхэнд байгаагүй том луйвар хийсэн гэмт этгээдүүд залилсан мөнгөөрөө пүүс, компанийн актив, хувьцааг худалдан авсан байжээ.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top