Хагас тонн героин олджээ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 01

Австралийн цагдаагийн алба Сидней хотод хагас тонн героин болон болор метамфетамин (мөс гэж нэрлэдэг) гэх нэг төрлийн мансууруулах бодис олжээ. Тэд энэ хэргийн сэжигтнээр долоон хүнийг баривчлаад байгаа гэнэ. 29-61 насны гурван сэжигтнийг Австралиас, бусад дөрвийг нь олон улсын хар тамхи наймаалагчдын бүлгийн гол эзэд орших Хонконгоос баривчилсан байна. Цагдаагийнхан ачааны контейнероос 306 килограмм болор меть, 252 килограмм героиныг 100 гаруй керамик саванд хийсэн байсныг олжээ.

Дээрх мансууруулах бодис өөр, өөр орнуудаас цуглуулсан гэдэг нь тогтоогдсон бөгөөд АНУ-ын хар тамхитай тэмцэх албаны Австрали дахь төлөөлөгчид бүтэн 11 сарын турш сэжигтнүүдийг мөрдсөн аж. Цагдаагийн албаны төлөөлөгч Эндрью Колвин дээрх олдсон мансууруулах бодис ойролцоогоор хагас тэрбум доллараар үнэлэгдэнэ. Сэжигтнүүдийн буруутай нь тогтоогдвол бүх насаар нь хорих ял оноох гэнэ.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top