Өсвөр насны хүү аллага үйлджээ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 02

Хятадын 17 настай хөвгүүн өөрийн найз охинтой маргалдсны дараа уурандаа 8 хүний аминд хүрчээ.

Энэ явдал Хятадын зүүн хойд зүгийн Ляонин мужийн Фушунь хотын районы Унлин сууринд болсон аж. Урьдчилсан мэдээллээр, уг этгээд найз охинтойгоо муудалцсны дараа түүний хоёр хамаатныг хутгалан, хэргийн газраас зугатахад нь саад хийхийг оролдсон 6 хүний амийг бүрэлгэн, 5 хүнийг шархдуулсан байна.

Фушунь хотын цагдаагийн газар гэмт этгээдийг баривчлан байцаалт явуулж байгаа аж.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top