Б.Хурц мартагдлаа гэж үү

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 21

Б.Хурцад холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал болоод хоёр сар гаруй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд Б.Хурц бараг мартагдахад хүрч байгаа юм. Түүний талаар ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүйг Гадаад харилцааны яамны Консулын газраас хэдэнтээ хэлсэн. Эндээс үзэхэд Б.Хурцын төлөө санаа зовох хүн бараг үлдээгүй бололтой. Ингээд Б.Хурцын давж заалдах шатны шүүх хурал хэзээ болох талаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалангаас тодруулахад мөн л ”Шүүх хурал хэзээ товлогдох талаар Англи улсаас ямар нэгэн мэдээлэл ирээгүй. Түүний бие сайн байгаа” гэсэн хариултыг өглөө.

А.Туяа.Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top