Л.Гансүх сайдын гаж тайлбар.

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 21

 


Монголчууд хавар болохоор хатан Туулынхаа бохирдолд хэсэг зуур санаа  зовдог гэхэд хилсдэхгүй. Уламжлал ёсоор УИХ-ын Байгаль орчин, ХХАА-н  байнгын хорооны хуралдаанаар   Туул голын асуудлыг хөндлөө. Ярианы гол сэдэв “арьс ширний үйлдвэрийг нийслэлээс холдуулахгүй бол түүнээс гарсан бохир Туул голын усыг бохирдуулж  загасыг  олон мянгаар нь хордуулж байгаа” тухай байсан юм. Харин Л.Гансүх сайдын тайлбар олны чихийг сортолзуулж, нүдийг бүлтийлгэлээ. Тэрээр  “Арьс ширний үйлдвэрийг чинь “Эмээлт” төвийн ойролцоо барина. Хоёр жилд дуусгачих болохоор тэр загаснуудыг чинь алчихгүй дээ. Тэгэхээр санаа зовохгүй байж болно” хэмээн Туул голын загасыг батлан даалтандаа авлаа. Ийнхүү сайд маань загасны найдвартай ар тал боллоо.

А.Туяа. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top