Хаврын синдром эхэллээ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 21

Хавар цаг айлчлан ирж хэн хүний синдром хөдлөөд нэг л биш ээ. Тэр дундаа улс төрөөр далимдуулан алдарших өвчтэй хүмүүсийн эмгэг сэдэрч, энд тэнд амныхаа зоргоор бурах нь ихэслээ. Хэдхэн хоногийн өмнө гэхэд л хэсэг нөхөд “Монголын хүний төлөөх нам” байгуулах гэж буйгаа хэвлэлийн хурлаар мэдэгдсэн юм. Тэдний хэлж буйгаар Монголд хүний төлөө ажилладаг нам байхгүй болсон гэнэ. Тиймээс тэд хүний төлөө ажилладаг нам байгуулахаар болжээ. Албан ёсоор намаа байгуулаагүй энэ нөхөд 2012 оны сонгуульд оролцон УИХ-д бүлэгтэй болох юм байх. Харин 2016 онд ялалт байгуулан олонх болох гэнэ. Тэдний эл байдлыг зарим нэг шооч нөхөд “Эднийхээр бол Ногоон нам шоргоолжны төлөө, ИЗН аллага илрүүлэхийн төлөө, МАН даргын төлөө, АН даргыг унагахын төлөө явдаг юм байна л даа” хэмээн элэглэж байна билээ. Хаврын синдром оо гэж ...

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top