Бяцхан төгөлдөр хуурч “Гран при”-н эзэн боллоо

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 21

Францын Монтре Ле Бан хотын хөгжмийн академиас зохион явуулдаг олон улсын төгөлдөр хуурчдын XIV уралдаанд  урлагийн “Дэм” нийгэмлэгийн дэргэдэх хүүхдийн хөгжмийн “Авьяастан” төвийн хамт олон амжилттай оролцон эх орондоо богц дүүрэн ирлээ. Франц, БНСУ, Украин, ОХУ, Испани, Ливан зэрэг дэлхийн чадварлаг өсвөрийн төгөлдөр хуурчид оролцсон уг наадмын бага насны ангилалд Т.Эгшиглэн  “Гран при” хүртсэн бөгөөд 8-9 насны ангилалд Н.Жаргалзаяа тэргүүлсэн аж. Мөн “Авьяастан” төвийн багш Б.Одгэрэлийн шавь Ж.Хишигсүрэн 3-р байранд орж, Г.Нинжин шилдэг тоглогч болсон байна. Ийнхүү манай өсвөрийн төгөлдөр хуурчид олон зуун жилийн сонгодог хөгжмийн хөгжилтэй Европын орнуудын хүүхдүүдээс дутахааргүй тоглож, эх орныхоо нэрийг сонгодог хөгжмийн тэнгэрт мандуулан ирсэн нь бидний бас нэг бахархах зүйл болж байгаа юм. Ингээд авьяаслаг төгөлдөр хуурчдадаа сонгодог хөгжмийн тэнгэрт илүү их амжилт гаргахыг хүсье.

Ө.Яруу Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top