4-р сарын 19-нд Улаанбаатарт 13 хулгай гарчээ. “Мах маркет” компанийн агуулахаас эд зүйл алдагдсан дуудлага ирэхэд тус компанийн ачигч 32 настай Д тахианы мах гурван хайрцгийг бусадтай бүлэглэн хулгайлсныг илрүүлжээ. Мөн Баянгол дүүргийн 6 дугаар хороонд байрлах Бэгдү хотхоны орчим овор ихтэй зүйл авч явсан иргэн У-г шалгахад тус хорооны 65, 45 дугаар байрны галын ус дамжуулах 9 ширхэг хоолойг хулгайлаад байсныг газар дээр нь илрүүлжээ. Ер нь сүүлийн үед орон байрны хулгай ихэсч байгааг цагдаагийн байгууллага анхааруулж байна.
Б.Сараа. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )