Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Монгол туургатны чуулган” тавдугаар их хуралдай ирэх наймдугаар сарын 24-25-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Энэ үеэр монгол үндэстний соёл, урлагийн их наадам, эрдэм шинжилгээний бага хурал зэрэг томоохон арга хэмжээнүүд зохион байгуулагдана. Энэхүү их хуралдай нь “Дэлхийн Монгол туургатны чуулган” төрийн бус байгууллага, Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Засгийн газрын холбогдох байгууллагуудын дэмжлэгтэйгээр хийгдэх аж.
Ө.Яруу zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )