Миний Монгол дэлхийн од болж байна. Санхүү бизнесийн хамгийн том хэвлэлүүдийн нэг “Wall Street Journal” сонин өчигдрийн /4-р сарын 20/ дугаартаа Монголын “Mongolian Bining Corp”, “South Gobi Resoures” зэрэг уул уурхайн томоохон компаниуд Хонконгийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалж байна. Тус улсын МИАТ авиа компани шууд нислэг хийхээр болсон нь хөрөнгө оруулагчдыг дэмжсэн алхам боллоо хэмээн бичжээ. Үүнийгээ Улаанбаатар Хонконгтой нэг алхмаар ойртлоо гэсэн дүгнэлтээр ачирласан байна. МИАТ-ийн “Аэробус-310” онгоц энэ сарын 29-нд Улаанбаатараас Хонконг руу анхны нислэгээ хийнэ. Цаашид нислэг тогтмолжих ажээ.
Б.Сараа. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )