Хүн төрөлхтөн Ангараг гараг дээр 2035 он гэхэд хөл тавих бололцоотой гэжээ. Энэ тухай ОХУ-ын “Роскосмос”-ын тэргүүн Анатолий Перминов мэдэгдсэн байна. Тэрээр “Тийм асар их хүчин чадалтай техникийн нөхцөл бололцоо 2035 он гэхэд бий болно” хэмээсэн байна. Аялах замын хугацааг хагас жил үргэлжлэнэ хэмээн тооцсон аж. Улаан нүдэн гарагт хүрэхэд цөмийн эрчим хүч бүхий хөдөлгүүртэй хөлөг шаардлагатай юм байна. Хөлгийн 2019-2025 он гэхэд бүрэн үйлдвэрлэж дуусах гэнэ. Харин тойрог замд хүнд ачаа техникийн хүргэх зориулалт бүхий тээвэрлэгч "Протон" пуужинг 2013 онд хөөргөх болоно хэмээн тэрээр амлажээ. Мөн "Протон"-оос шатахуунаа цэнэглэх юм байна.
Р.Слава
Сэтгэгдэл ( 0 )