Тус улсын цэргийн хүчнийхэн лазерийн зэвсгийн ээлжит туршилтаа амжилттай хийжээ. Энэ удаад ирээдүйн зэвсгээр бай болох хөлгийг устгажээ. Өмнө нь Тэнгисийн цэргийн хүчнийхэн энэ удаагийнх шиг задгай тэнгист туршилт хийж байгаагүй аж. Калифорнийн эргийн ойролцоо орших Сан-Николас арлын орчим болсон туршилтын байнд хоёр хөдөлгүүртэй резин усан онгоцыг ашиглажээ. Хөлгийн хөдөлгүүр лүү чиглэсэн буудалтын дараа хөлөг хэдхэн секундын дотор бүрэн шатаж сүйрсэн байна. Гэхдээ цэргийн лазеран бууг хэдий хэмжээний зайнаас буудсаныг тодорхой мэдээлээгүй байгаа юм. Туршилтыг Пентагоны захиалгаар Northrop Grumman компани гүйцэтгэжээ. Америкчууд ийм төрлийн зэвсгийг 1970-аад оноос эхлэн туршиж байгаа юм.
Р.Слава
Сэтгэгдэл ( 0 )