Жил бүрийн дөрвөн сард тус улсын төрийн дээд албан тушаалтнууд хөрөнгө орлогын мэдүүлгээ ард түмэндээ тайлагнадаг уламжлалтай. Тэгвэл энэ удаад хэвлэлийнхэн улс төрчдийн авто гараж руу “өнгийлөө”. Үнэхээр гайхалтай… Жинхэнэ VIP гараж:
Байгаль орчны сайд Николай Злочевскийн “Rolls-Royce Phantom”. Үнэ нь $650 000. Мөн тэрээр тансаг “Bentley”-тэй гэнэ. Гэхдээ энэ хөлгөө эхнэрийнхээ нэр дээр “хадгалуулдаг” ажээ. Гурав дахь машин нь BMW 750-тай юм.
Ерөнхий сайдын орлогч Борис Колесниковыг наад зах нь хоёр “Бентли”-тэй гэдэг. Цоо шинэ “Bentley Mulsanne” бас “Continental Flying Spur”. Гэхдээ энэ бол зөвхөн албан ёсны мэдүүлгийнх. Нийт үнэ нь нэг сая ам.доллар юм. Орлогч мөн “Бентли”-гээс арай хямдхан үнэтэй “Mercedes S600L Bi-Turbo” хөлөглөдөг байна. Үнэ нь ойролцоогоор 150.000-200.000 евро гэнэ.
Хөдөө аж ахуйн сайд Николай Присяжнюк “Maserati Quattroporte” хөлөглөнө. үнэ нь 200.000 ам доллар. Мөн өөрийнх нь нэр дээр “Mercedes S550 4Matic” бүртгэгджээ.
Ерөнхий сайдын орлогч Андрей Клюев. Түүний гаражид “Porsche Carrera” болон “Mercedes SL55 AMG” сойлттой. Хааяадаа тэрээр 60-хан мянган долларын “Audi Q5”-гаа албандаа унадаг.
Ерөнхийлөгчийн тамгийн газрын орлогч Андрей Гончарук. Энэ эрхэм “Porsche Panamera”, “Porsche Cayenne”, “Mercedes G55 AMG” зэрэг төмөр хөлөгтэй. Гэтэл мэдүүлэг дээр нь “Subaru”, “Mitsubishi Pajero”, “Volkswagen Touareg” болон “BMW” гэсэн машинууд бүртгэлтэй байгаа юм. Бүгдийнх нь үнэ нийлээд сая доллар хол давах байх.
Ерөнхийлөгчийн тамгийн газрын дарга Сергей Левочкин. Энэ том дарга ганцхан “Mercedes S600”-тай гэжээ. Үнэн болов уу…
Ерөнхий сайд Николай Азаров. Тэр ердийн л гэж болох “Lexus RX330”-тай гэнэ. Украинд 20 хүн тутмын нэг нь л ийм машинтай.
Р.Слава zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )