УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэгийг Баянзүрх дүүргийн сонгогчид “Үлгэр яригч” хэмээн “өргөмжлөөд” байна. Тэрээр 2008 оны сонгуулиар тус дүүргийнхний өмнө бүлт үсэрч “Би Лондон Хонконгийг холбосон шилэн кабелийг Монголынхоо нутаг дэвсгэр дээгүүр дамжуулан тавиулж, их хэмжээний мөнгө босгоно. Энэ мөнгө иргэд та нарт ашигтайгаар тусна. Мөн гэр хорооллыг бүхэлд нь интернетээр хангана. Айл болгон жирийн антенаар телевизийн бүх сувгийг үзэх боломжтой болно” гэжээ. Түүний амласан хамгийн том ажлууд нь энэ байлаа. Гэвч аль нь ч биелсэнгүй. Айлууд телевизээ үзэж суухдаа түүнийг нь эргэн санаж, “Ч.Сайханбилэгийн үлгэр ингээд амар сайхандаа жаргав аа” гэдэг болжээ. Дараагийн сонгууль ойртож байна. Үлдсэн нэг жил гаруйн хугацаанд тэр эдгээр амлалтаа биелүүлж чадахгүй нь тодорхой бололтой.
О.Тулга. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )