Сайд асан Ц.Цолмонгийн хүүхдүүд луйвар хийжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 22

 

Баянзүрх дүүргийн нутаг дахь “Номноо” хотхоныг Барилга хот байгуулалтын сайд асан Ц.Цолмонгийн хүүхдүүдийн “Дельта” гэдэг барилгын компани барьжээ. Гэтэл тэд уг хотхоны байр бүрээс 10 сая төгрөг завшсан гэх маргаан дэгдээд байна. Яаж хулхидсан вэ гэхээр, энэ арга нь их энгийн аж. Захиалга өгсөн айлуудтай гэрээ хийгээд байрыг нь хэмжиж өгөхдөө дотор хананаас хэмжилт хийхгүйгээр ханын тэнхлэгээс хэмжиж талбайн нийт хэмжээг бодож гаргасан гэнэ. Стандарт ёсоор бол ингэж хэмждэггүй гэнэ. Талбайг дутуу хэмжихээр айл бүрээс төлсөн мөнгөний зөрүү гарна, Анх гэрээ хийхдээ тооцож тушаасан мөнгө нь илүүднэ. Тэрхүү мөнгөө оршин суугч иргэд нь буцаагаад авах гэхээр Ц.Цолмонгийн хүүхдүүд өгдөггүй юм байна. Хэдэн жил үргэлжилсэн энэ луйврын хэрүүл маргаан одоо шүүх рүү очиж байгаа ажээ. 

О.Тулга. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top