Сенсааци: Казак ченжүүдийг дээрэмдээд, машинтай нь шатааж алжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 22

Баян-Өлгийн ноолуурын ченж Н.Берхан, Х.Хурметхаан нар 20 сая төгрөгтэй гараад сураггүй алга болоод байсан. Тэдний амийг егүүтгээд зэлүүд талд  БӨА 31-51 улсын дугаартай УАЗ маркийн машиныг нь шатаасан байхыг цагдаагийн ажилтнууд олжээ. Зарим эх сурвалжийн мэдээлснээр тэднийг 200 кг ноолуур ирж аваач гэж утсаар дуудсан байна. Тэгээд замд нь тосч байгаад мөнгийг нь дээрэмдэж, амийг нь хөнөөгөөд машинтай нь шатаасан бололтой. Онц ноцтой энэхүү хүн амины хэргийг Баян-Өлгий болон нийслэлийн цагдаагийн газрын ажилтнууд хамтран шалгаж байна.

Д.Билгүүн. zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top