Манай улсад айлчилж буй АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан хатагтай Мадлен Олбрайт өчигдөр Монголын ардчиллын талаар лекц уншлаа. Хатагтай М.Олбрайт лекцээ уншихаар Гадаад харилцааны яаманд ирэх үеэр “Тусгаар тогтнол эвслийн хөдөлгөөн”, “Гал үндэстэн” холбооны 20 орчим иргэн лоозон барьж жагслаа. Тэд англи, монгол хэл дээр “Монголын ардчилал булшлагдсан”, “Ардчилалгүй Монгол”, “Ардчилал мөхсөн” гэсэн бичиг барьсан байв. Төрийн нарийн бичгийн дарга асан хатагтайг иргэний хөдөлгөөнийхөн ийнхүү угтлаа.
Б.Идэр.Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )