Монголын тулгар төр байгуулагдсаны 2220 жилийн ойтой холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ивээл дор “Хүн гүрнээс гаралтай ард түмнүүдийн энхийн их наадам”-ыг наймдугаар сарын 26-27-нд нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулахаар боллоо. Одоогоор 33 орны төлөөлөгчдийг уриад буй Энхийн их наадмын үеэр Хүн гүрнээс гаралтай ард түмнүүдийн урлаг соёл, спортын өргөн хүрээтэй арга хэмжээнүүд зохион байгуулах юм. Үүний зэрэгцээ Дэлхийн энхийн удирдагчдын бага хурал, залуу удирдагчдын уулзалт, орон нутгийн хөгжилд иргэдийн оролцоо ярилцлага, туршлага солилцох зөвлөгөөн болно. Хүн гүрнээс гаралтай улсуудын түүхэнд тэмдэглэгдэн үлдэх энэхүү томоохон наадмыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны яамны дэмжлэгтэйгээр Монголын Энхтайван найрамдлын холбоо, “Энхтайвны санаачилга”, “Дэлхийн энхийн их наадам сан” зэрэг дотоодын болон олон улсын төрийн бус байгууллагууд эрхлэн зохион байгуулахаар төлөвлөжээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ мэдээ
Сэтгэгдэл ( 0 )