1497 ТҮЦ-ийг хүчээр буулгана

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 22

Нийслэлийн газрын албанаас зохион байгуулдаг “Хашаа-3” арга хэмжээний хүрээнд өнгөрсөн жил 273 байршлын 1169 ТҮЦ, контейнер, гарааш, хашаа хайс хаалтыг буулгаж газар чөлөөлсөн байна. Энэ жил “Хашаа-3” арга хэмжээний хүрээнд нийт  448 байршилд 1497 ТҮЦ, контейнер, гарааш, хашаа хайс  хаалтыг буулгаж газар чөлөөлөх аж.  Мөн өнгөрсөн жилийн “Явган хүний зам” ажлын хүрээнд төвийн зургаан дүүргийн 55 байршилд 165 овъектийг чөлөөлж явган хүний замыг засч, тохижуулсан бөгөөд нийт 5427 ам метр талбайг хамарсан 3156 метр урттай зам тавьж 120 гаруй сая төгрөг зарцуулсан байна. Энэ жил “Явган хүний зам “ арга хэмжээгээр нийт 81 байршилд 8530 ам метр газар тохижилт хийхээр төлөвлөжээ.

Д.Билгүүн. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top