“Хүний хөгжил” сангаас иргэн бүрт олгож байгаа 21 мянган төгрөгийг картаар авах болоод багагүй хугацаа өнгөрлөө. Та банкинд иргэний үнэмлэхтэй очиж маягт бөглөөд карт үнэ төлбөргүй авна. Харин банк карт авсан үйлчлүүлэгчийн “Хүний хөгжил” дэвтрийг хураан авах бөгөөд жилийн эцсээр буцаан олгох ажээ. Учир нь сар бүрийн мөнгө тухайн хүний картанд орсон эсэхийг дэвтэрт тэмдэглэх юм байна. Түүнчлэн “Хадгаламж” банкны зарим салбарт 21 мянган төгрөг бөөнөөр олгох туршилтын ажил үргэлжилж байгаа ажээ.
Б.Идэр. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )