С.Жавхлан гавьяатын хотод байх хоногийн тоо гүйцэж, тун удахгүй Увс руу хүлгийн жолоо залах гэнэ. “Миний Улаанбаатарт байх хугацаа дууссан гэж хэлж болно. Би өвгөдийнхөө нутаг руу нүүнэ. Гэхдээ эндээ хийх ажлуудаа амжуулчихаад явъя гэсэн бодолтой байгаа. Ерөнхийдөө бид хотод шавалдаж суугаад нэг ч амжилт олохгүй. Яагаад гэвэл монголчуудын үндсэн язгуур мэргэжил, хамгийн сайн хийж чаддаг зүйл, бидний цусанд шингэсэн мэдээлэл нь малчин заяа юм” хэмээн ярьсан. Тэр намаа байгуулж, жагсаалаа хийчихээд ямар үр дүн гарахаас үл хамааран гэрээ Увс руу нүүлгэх аж. Харин тэмцлээ хөдөөнөөс удирдаж, үе үе хот руу тактикаар ажиллах юм байх. Ингэхгүй бол худлаа ярьсан бол хөдөөгийн иргэдэд оноо алдах муу талтай гэнэ. Мөн хөдөө нүүж болохыг анхааруулсан хамгийн том Пи Ар-ыг өөрийн биеэр хийх аж.
Д.Билгүүн. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )