“Хоёр шөнө, гурван өдөр”, “Хүрэлдэй-Их хааны элч” зэрэг бүтээлээрээ үзэгчдийг байлдан дагуулж байсан “Эс Ти” студийн бас нэгэн шинэ бүтээл удахгүй төрөх гэж байна. Тэд “Хоёр тоосго” нэртэй Монгол-Японы хамтарсан олон улсын кино хийх гэж байна. Кинонд дэлхийн II дайны үед олзлогдож, Монголд хоригдож байсан япон цэргүүдийн тухай гарах юм. Энэхүү түүхэн киноны гол дүрд Шарав гуай тогложээ. Тэрбээр өдгөө 92 настай бөгөөд манай улсын анхны тэргүүн хатагтай Ш.Цэвэлмаагийн аав юм. Киноны ерөнхий продюсерээр Японы Кёкүшинкай каратегийн холбооны ерөнхийлөгч, дэлхийн каратегийн олон удаагийн аварга, 1980-аад оны Японы дэлгэцийн од, алдарт Брюс Лигийн дотны найз төдийгүй түүний хамтрагч Казама Кен ажиллаж байгаа аж. Мөн Холливудын нэрт жүжигчид болох Шон Коннери, С.Сталлоне, Ж.К.Ван Дам, Брюс Уиллис нар нь Казама Кенийн дотны найзууд юм. Харин киноны найруулагч нь “Эс Ти” студийн захирал Б.Амарсанаа ажээ. Киноны зураг авалт ирэх зунаас эхэлж, дөрвөн улирал үргэлжлэх гэнэ.
Д.Билгүүн. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )