Хатан ижийгээ үүрд алдах аюул нүүрлэлээ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 22

Хатан Туул ижий Улаанбаатарчуудад "дэндүү их" гомджээ. Жил бүрийн өдийд уулын цас хайлж, усны үер даллан эрэг хавийг сандаргадаг байсан цаг саяхан. Гэвч Яармагийн гүүрний орчимд Туулын урсгал хэд хоногийн өмнө тасрав. Харин өнөөдөр амьтай голтой төдий урсах гүехэн усанд нь хог хөглөрч, бохир ус цутгаж байна. Туул хавийн хог хаягдал Цагаан даваанаас нэг их дээрдэхгүй болжээ. Саяхнаас УИХ-ын гишүүд Туулд тухайлсан хуультай болох асуудлаар ам нээж эхэллээ. Уг нь аль эртнээс энэ талаар хэлэлцэх хэрэгтэй байсан ч тусгай хуультай болоход одоо арай ч оройтоогүй байна. Эрдэмтдийн тооцоогоор бол энэ хэвээрээ үргэлжилбэл туулын ус ойрын 10 жилд бүрэн татрах аюул нүүрлэсэн байна. Хуулийг яаравчлахгүй бол бид хатан ижийгээ үүрд алдах болоод байна шүү, гишүүд ээ.

Б.Сараа. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top