Машиндаа дарагдаж амиа алджээ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 22

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны иргэн 21 настай Д гэгч залуу 4-р сарын 20-нд хашаандаа өөрийн эзэмшлийн Nissan маркийн микро автобусандаа засвар хийж байгаад дарагдаж амиа алджээ. Түүнийг амьдад нь гэмтэлд хүргэж чадсан ч нэгэнт хожимдсон байж. Сүүлийн үед санамсар болгоомжгүйн улмаас амиа алдах тохиолдол гарч байгааг цагдаагийн байгууллага сэрэмжлүүлж байна.

Д.Билгүүн. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top