Нийслэл, орон нутагт их бага хэмжээгээр 200 гаруй түймэр асч байна. Өчигдрийн байдлаар Хөвсгөл, Төв аймгийн нутагт асч буй ой хээрийн түймрийг цурманд оруулж, Увс аймгийн нутагт ОХУ-ын талаас орж ирсэн түймрийг унтраахаар аймгийн онцгой байдлынхан нутгийн иргэдтэй хамтран ажиллаж байна. Түүнчлэн Богдхан уулын Хөх асгат, Хийморийн овоо, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Билгүүний аманд ойн түймэр гарсныг Нийслэлийн онцгой байдлын газар болон дотоодын цэргийн 05 дугаар ангийн нийт албан хаагчид цурманд оруулжээ. Энэ талаар НОБГ-ын дэд дарга, тэргүүн ахмад Ц. Эрдэнэбаатараас тодруулахад “Ойн түймэр унтраахад Аврах, гал унтраах 30,65 дугаар ангиуд газар дээр нь очиж ажилласан. Түймрийг бүрэн унтраахын тулд нэмэлтээр 10, 14-р ангийг дуудаж ажилуулсан” гэв.
Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )