Х Түцийн шинэ найруулагч

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 22


“Х-түц” хамтлагийн жүжигчин Д.Түвшинтөр буюу Төтө найруулагч болохоор шийдсэн сурагтай. Хамтлагийнхаа дэлгэцийн хоёр дахь уран бүтээл болох “Болсон явдал” инээдмийн уран сайхны кинонд туслах найруулагчаар ажилласан нь түүнийг ийн шийдэхэд ихээхэн түлхэц болжээ. Тэрээр тун удахгүй дэлгэцнээ гарах инээдмийн уран сайхны киноны гол дүрд тоглохын зэрэгцээ туслах найруулагчаар давхар ажиллаж байгаа аж.  Жүжигчин хүн дүрээ үзэгчдийн сэтгэлд хүртэл амилуулахын тулд “дотор хүн”-тэйгээ илүү ажилладаг. Харин найруулагчийн ажил өргөн хүрээнд ажилладаг болохоор илүү сонирхолтой"гэж найз нартай үе үе дотночлон ярих болжээ.   

Б.Идэр. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top