“Харанга” хамтлагийн ахлагч, “Up music” продакшны захирал Ц.Чулуунбат "Make the band" шоугаараа үзэгчдийг байлдан дагуулж байна. “25-р суваг” телевизээр гарч байгаа түүний шоуны оролцогч таван охиныг хүмүүс гудамжинд таниад сүйд. Залуучууд бол утас мутас асуух янзтай. Овоо ч дориун хоолойтой, өнгө зүстэй, нуруу туруутай таван охиноосоо нэгийг нь хасна гэдгээ Харангын Чука байнга сануулсаар байгаа. Гэтэл Чука нэгийг биш, хоёрыг ч цааш нь харуулж магадгүй талаар аранжировщик Халиун ам алдав. Ингэснээр шоу улам сонирхолтой болж, хоёр охин онигооны лааз болоод хоцрох бололтой.
Б.Сараа. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )